Воскресенье, 29.09.2024, 21:11
Приветствую Вас Гость | RSS
 
Мой сайт
Главная | | Регистрация | Вход
Меню сайта

Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2014 » Июнь » 8 » Шок гэж юу вэ. Єдєр бvр
22:46

Шок гэж юу вэ. Єдєр бvр





шок гэж юу вэ

Хvний амьдралд жаргалтай єдєр байхад зовлонтой vе ч ирдэг. Тэр vедээ хvмvvс зєвхєн єєрєє л зовоод, шаналаад байгаа мэт бодож ємнєє тулгарсан бэрхшээлээ давж гарах гарц олж чаддаггvйгээс сэтгэл гутралд орох нь элбэг. Тиймээс бид таны амьдралд тулгараад байгаа олон бэрхшээлийг хєнгєвчлєх, даван туулахад туслахаар "Хайрын хэл" сэтгэлзvйн зєвлєгєє єгєх тєвийн захирал, сэтгэлзvйч Э.Соёлмаатай хамтран сэтгэлзvйн зєвлєгєє єгч байгаа билээ. Та хэн нэг найз нєхєд, ах дvvдээ зовлонгоо ярих бус мэргэжлийн сэтгэл судлаачид хандсанаар ухаалаг алхам хийж, vр дvнд хvрэх болно. Энэ удаад бидэнд хандан захидал илгээсэн Б.Оюунгоогийн асуултанд хариу илгээж байна.

"...Би таван жил АНУ-д сурч байгаад ирсэн. Тэнд байхдаа эх орноо маш их санадаг байсан болохоор сургуулиа хурдхан тєгсєєд харьж ирэхийн хvслэн болж байлаа. Гэтэл Монголдоо ирээд гурван cap болж байгаа хэр нь огт дасахгvй байна. Амьдралын хэмнэл, хvмvvсийн харьцаа, идэх уух, ємсєж зvvх, vзэж харах гээд бvх зvйл єєр болохоор надад их хэцvv байна. Энэ миний зан чанартай холбоотой єєрчлєлт vv. Vvнийг яаж даван гарах вэ?..."

-Хvн гадаад улс оронд очих, тодорхой хугацаагаар амьдарч, сурч байгаад нутагтаа ирэхдээ соёлын цочролд ордог. Vvний улмаас зарим нь нутагтаа идээшиж чадахгvй буцаад харийн орныг зорих нь цєєнгvй. Гадаадад очиход танил биш, харийн соёл, зан заншил, vзэл бодол, огт єєр амьдралын хэв маяг угтана гэдгийг бид мэдэж, тодорхой хэмжээгээр сэтгэл санааны бэлтгэлтэй байдаг. Харин єєрийн тєрж єссєн нутаг, аав ээж, ах дvvс дээрээ ирж байгаадаа маш их баяр хєєртэй, єндєр сэтгэгдэлтэй ирдэг ч соёлын цочролд орсноо мэддэггvй. Энэ нь тодорхой цаг хугацааны туршид vргэлжилдэг ч сэтгэл санааны хувьд маш их хямрал дагуулдаг. Тиймээс энэ хямралыг ойлгож мэдэн, сэтгэл санааны бэлтгэлтэй байх нь маш чухал.

Хvмvvс гэртээ ирээд соёлын цочролд орчихоод єєрийгєє чухам юу болж буйг, яагаад сэтгэл санаа нь хямраад, ганцаардаад байгаагийнхаа учрыг мэдэхгvй сандарч, барьц алдан, сэтгэлийн гvн цочролд орж тэр нь аажмаар зан vйлийн єєрчлєлт, сэтгэцийн тулгамдсан байдалд оруулдаг. Ялангуяа гадаадад тєрж єссєн, эсвэл удаан хугацаагаар нутгаасаа хол байсан хvvхдvvдийн хувьд огт єєр vзэл бодол, сэтгэхvй тєлєвшдэг учраас Монголдоо ирээд сургуульд орсон хойноо гадуурхагдах, ганцаардах байдалд орох нь цєєнгvй байдаг. Энэ тал дээр эцэг эхчvvд маш анхааралтай байж хvvхдэдээ сэтгэл санааны дэмжлэг vзvvлж, хєлєє олоход нь тусалж дэмжих, мэргэшсэн сэтгэлзvйчид хандаж зєвлєгєє, тусламж авах хэрэгтэй,

ХЯМРАЛЫГ ЯАЖ ДАВАН ТУУЛАХ ВЭ?
Эргэн ирэгсдийн соёлын цочрол, хямрал хvн бvхний хувьд харилцан адилгvй байдаг. Тиймээс маш тэвчээртэй, уужуу, сэтгэлийн тэнхээтэй байх, нєгєє талаас энэ тал дээр мэдлэг, ойлголт, тєсєєлєлтэй болох нь энэ хямралын vеийг хохирол багатайгаар, амжилттай даван туулахад их тустай. Мэдээж тухайн хvний сэтгэлзvйн онцлог, дасан зохицох чадвар, сэтгэлзvйчдийн хэлдгээр оюун санааны гулгамтгай чанараас шалтгаална. Гэхдээ тухайн хvнийг угтаж буй индивидуэл орчин, мєн хэр удаан хугацаагаар гадаадад байсан, тэр хугацаандаа нутагтаа хэр их харилцаа холбоотой байсан, эрvvл мэнд, санхvvгийн байдал гэх мэт хvчин зvйлvvд ч хамаардаг. Тухайлбал, хамаатан садан, найз нєхдийн хvрээнд тусалж дэмжих, зєвлєх хvн байгаа эсэх, гэр бvлийн харилцаа хэр ойр дотно байгаа зэрэг нь дасан зохицох vйл явцыг хєнгєлж, vгvй бол удаашруулах хvчин зvйл болдог.

Сэтгэлзvйчдийн vзэж буйгаар нутагтаа эргэн ирэгсдийн соёлын цочрол ойролцоогоор нэг жил vргэлжилдэг бєгєєд таван vе шатыг туулдаг байна. Дєнгєж ирсэн хvн маш их баяр хєєртэй, тодорхой хэмжээгээр хєєрлийн байдалтай байдаг. Гэтэл хэдэн долоо хоногийн дараа харанхуй нvхэнд уначихсан мэт сэтгэгдэл тєрж эргэн тойронд байгаа хvмvvс, орчны таагvй сєрєг тал нь нvдэнд тусаж улмаар маш их жигшил, дургvйцлийг тєрvvлнэ. Энэ байдал даамжирсаар бvх зvйл утгагvй, нутагтаа эргэн ирсэн нь маш том алдаа мэт санагдаж. урам хугарах, зvг чиг баримжаагаа алдах, ядрах, нойргvйдэх, хоолны дуршил сулрах эсвэл хэтрvvлэн идэх, vл ялих зvйлд уурлан уцаарлах, толгой євдєх, гvйлгэх шинжvvд илэрдэг. Vvний дараа бага багаар орчиндоо дасан зохицож, тухайн нийгэмд vйлчилж буй дvрэм зарчмыг аажмаар ойлгож тодорхой хэмжээгээр тvvнийг нь мєрдєж эхэлдэг. Энэ vе шат дууссаны дараа харьцангуй тухайн нийгэмдээ дасан зохицож, єєрийн гэсэн хvрээлэлтэй болж амьдралдаа сэтгэл хангалуун байдал аажмаар эргэн тєрдєг. Дасан зохицох явцад эхний vед бvх зvйл сайхан ихэнхдээ эерэг мэдрэмжvvд, дунд vед бvх зvйл аймшгийн зєвхєн сєрєг мэдрэмжvvд, сvvлчийн vе шатанд бvх зvйл хэвийн, єєрєєр хэлбэл эерэг сєрєг мэдрэмжvvдийн баланс тогтсон байдалд ордог.

М.Ангар
Дугаар 35/153(3225)
ЄЄР МЭДЭЭ

Энэ мэдээг Bookmark-д хадгалах бол Ctrl+D

Таньд энэ мэдээ таалагдаж байвал Tweet, Like хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE, Follow хийгээрэй. Танд баярлалаа.


Источник: www.olloo.mn
Просмотров: 229 | Добавил: artion | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Форма входа

Поиск

Календарь
«  Июнь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Архив записей

Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz


  • Copyright MyCorp © 2024

    Конструктор сайтов - uCoz